
ТАНИЛЦУУЛГА
Манай сургалтын төв нь 2021 оны 12 сарын 1- ээс эхлэн үйл ажиллагаагаа эхэлсэн. 2022 оны 5 сард Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны тусгай зөвшөөрөл авсан.
ЗОРИЛГО:
Япон хэл сонирхогчдод сургалтаараа дамжуулан Японы ёс заншил , түүх , соёл зэргийг танин мэдүүлэх, Японд суралцахыг хүсэгчдэд хүссэн сургуультай нь гүүр болж өгөх.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
- Япон хэлний бүх шатны сургалт
- Япон хэлний түвшин тогтоох шалгалт болон бусад шалгалтанд бэлдэх сургалт
- Япон улсын хэлний бэлтгэлд зуучлах
- Бичиг баримтын орчуулга
- Визний зөвлөгөө
ХОЛБОО БАРИХ:
И-Мэйл: monpon.edu@gmail.com
Утас: (+976)7731-8008
Факс: (+976)7731-8008
Хаяг: Өвөрхангай аймаг Арвайхээр сум 8р баг Рашаант Өлзийтийн тойруу гудамж 345р байр 1 давхар В заал
FB групп: МОНПОН БОЛОВСОЛЫН ТӨВ
FB хуудас: НИХОНГО ТАБЭМАСЭН
ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТАЛААР
Япон хэлний сургалт маань Танхим болон онлайн хэлбэрээр явагддаг бөгөөд Японд сургууль төгссөн мэргэжлийн багш нар хичээл заадаг.
ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ:
Даваа-Баасан 8:00-10:00, 10:00-12:00, 13:00-15:00, 15:00-17:00
(Дээрх өдөр цагуудаас сонгон суралцах боломжтой)

СУРГАЛТЫН МАТЕРИАЛ:
Бид Япон сангаас гаргасан Марүгото сурах бичиг ашиглан хичээлээ явуулдаг ба Япон улсад ажиллаж амьдрах зорилготай гадаад хүнд зориулсан хамгийн сүүлийн үеийн сурах бичиг юм. Энэхүү ном нь Япон хэлний A1-B1 хүртэлх түвшнийх ба та өөрийн хүссэн түвшнээс эхлэн сурах боломжтой.

【СУРГАЛТЫН ОРЧИН, АНГИ ТАНХИМ】
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() | ![]() |
ЯПОН УЛСЫН ХЭЛНИЙ БЭЛТГЭЛД ЗУУЧЛАХ
ХЭЛНИЙ БЭЛТГЭЛИЙН ТАЛААР:
Япон улсын хэлний бэлтгэл нь сургуулиасаа хамаараад жилд 4 удаа (1, 4, 7, 10 сар) элсэлт авдаг ба элсэн орох улиралаасаа хамаараад суралцах хугацаа нь харилцан адилгүй байна.
Манай байгууллагтай хамтран ажиллагч сургуулиуд нь Токио , Ёкохама, Чиба, Сайтама, Оосака, Кобэ, Нагоя, Вакаяама, Хирошима, Фүкүшима, Фүкүока гэх зэрэг Японы аль ч хотод байрладаг тул та суралцахыг хүссэн газраа сонгох бүрэн боломжтой.
Ихэнх сургуулиуд төлбөрөө 2 хувааж төлөх боломжтой, оюутны дотуур байртай. Оюутнууд маань 7 хоногт 28 цагийн ажиллах эрхтэй байдаг.
ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Суралцах чин хүсэл эрмэлзэлтэй
- Суралцсан хугацаа 12 жилээс дээш
- Япон хэлийг 150 цагаас дээш үзсэн байх
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ
Сургуульд элсэхийг хүсэгч:
- Элсэх анкет
- Сурах зорилго
- Төгссөн сургуулийн диплом , дүнгийн жагсаалт
- Одоогоор сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт, сүүлийн жилиййн дүнгийн жагсаалт
- Ажил эрхэлдэг бол ажлын газрын тодорхойлолт
- Япон хэлний сертификат
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Батлан даагчтай холбоо хамаарал тодорхойлох тодорхойлолт(Төрөл садангийн лавлагаа)
- Иргэний үнэмлэх (Хуулбар)
- Гадаад пасспорт (Хуулбар)
- Цээж зураг
Батлан даагч:
- Батлан даах бичиг
- Ажлын байрны тодорхойлолт
- Цалингийн тодорхойлолт
- Жилийн орлогын тодорхойлт
- Дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
- Дансны задаргаа
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Иргэний үнэмлэх (Хуулбар)
【ХАМТРАГЧ СУРГУУЛИУД】
- THE NAGANUMA SCHOOL
The Naganuma School (naganuma-school.ac.jp) - YAMATE JAPANESE LANGUAGE SCHOOL
学校法人愛光学園 山手日本語学校 YAMATE JAPANESE LANGUAGE SCHOOL (aiko.ac.jp) - TOKYO WORLD JAPANESE LANGUAGE SCHOOL
東京ワールド日本語学校 公式サイト (twla.jp) - ELITE JAPANESE LANGUAGE SCHOOL
目標に向かって行動して信念を貫く 「エリート日本語学校」 Elite Japanese Language School (eliteschooljapan.com) - YMCA JAPANESE LANGUAGE SCHOOL
広島YMCA|世界をみつめ地域に生きる (hymca.jp)
【ТӨЛБӨР】
| СУРГУУЛИЙН НЭР | NAGANUMA | YAMATE | TOKYO WORLD | YMCA | ELITE |
| ХАЯГ | Токио, Шибүяа | Сайтама, Кавагоэ | Токио, Шинжүкү | Хирошима, Хирошима | Токио, Шинжүкү |
| СУРГАЛТЫН ТӨЛБӨР (ИЕНЭЭР) | |||||
| Элсэлтийн хураамж | ¥50,000 | ¥100,000 | ¥65,000 | ¥100,000 | ¥55,000 |
| Шалгаруулалтын хураамж | ¥30,000 | ¥20,000 | ¥20,000 | ¥20,000 | ¥22,000 |
| Сурах бичиг,тоног төхөөрөмж агшиглалт | ¥20,000 | ¥30,000 | ¥42,000 | ¥35,000 | ¥55,000 |
| Бусад зардал | ¥0 | ¥15,000 | ¥0 | ¥7,500 | ¥0 |
| Сургалтын төлбөр (Эхний 1 жил) | ¥778,000 | ¥660,000 | ¥696,000 | ¥600,000 | ¥660,000 |
| НИЙТ | ¥878,000 | ¥825,000 | ¥823,000 | ¥762,500 | ¥792,000 |







